КОМПАНИЙ МЭДЭЭЛЭЛ
Mongoliptv.com нь телевиз, радио, утас болон мэдээллийн салбаруудын үйлчилгээг нэг багц үйлчилгээ болгон хэрэгжүүлж чадсан Америкийн анхны цөөхөн хэдэн компаниудын нэг юм. Манай шинэ технологи нь хэрэглэгчдэд сүлжээгээр өндөр чанартай телевиз үзэх, радио сонсох мөн утасны дуудлага хийх зэрэг багц үйлчилгээг нэг төхөөрөмжөөр өгөх боломжтой. Үүний тусламжтайгаар бид дэлхий даяар тархан амьдарч ажиллаж байгаа Монголчууддаа нутгийнх нь телевиз радиог шууд үзэж сонсох боломж өгч байгаа билээ. Манай үйлчилгээний нэмэлт давуу тал нь зөөвөрлөлт. Энэ нь хэрэглэгч өөрийнхөө хүлээн авагч төхөөрөмжийг зөөвөрлөн интернетийн холболттой ямар ч газраас манай үйлчилгээг хүлээн авч сонирхох боломжтой гэсэн үг.
|