Түгээмэл тавигддаг асуултууд

Mycast гэж юу вэ?

MyCast нь урьдчилсан төлбөрт сарын суурь хураамжтай үйлчилгээ юм. Интернэтэд холбогдсон бол та дэлхийн хаана ч байсан манай телевиз, радио болон мэдээлэл агуулсан баялаг санд нэвтрэн орох боломжтой бөгөөд хамгийн хямд ярианы үйлчилгээг авна.

Хүлээн авагч гэж юу вэ?

Хүлээн авагч гэдэг нь таны интернэт холболтоор орж байгаа манай дижитал сигналыг дуу дүрс болгон хувиргах төхөөрөмж юм. Үүний тусламжтай та манай телевиз радиог үзэх бөгөөд дээрээс нь манай утасны дуудлагын үйлчилгээг бас авна.

Танай үйлчилгээг би 2 өөр газраас хэрэглэж болох уу?

Интернэт холболттой л бол та хүлээн авагч төхөөрөмжөө хаана ч зөөвөрлөн аваачаад тв радиогоо үзэж болно. Харин нэг бүртгэлээр 2 өөр газар зэрэг хэрэглэх боломжгүй гэдгийг анхаарна уу

Танай үйлчилгээг авахад DSL эсвэл Cable интернэтийн ялгаа бий юу? Аль нь байвал дээр вэ?

Манай үйлчилгээнд хоёулаа хангаллтай урсгал (bandwidth) өгнө. Хурд нь 1.5 Mbps-аас дээш байвал ямар ч интернэт байж болно.

Танай хүлээн авагчийг худалдаж авалгүй өөр хүлээн авагч хэрэглэж болох уу?

Зөвхөн манай өгч байгаа хүлээн авагчийн тусламжтай манай үйлчилгээг авна. Өөр таарах төхөөрөмж байхгүй. Харин та урд нь хэрэглэгдэж байсан манай хүлээн авагчийг өөр хүнээс авч ашиглаж болно.

Хаана байгаа хүмүүс танай үйлчилгээг авч болох вэ?

Манай үйлчилгээг дэлхийн хаанаас ч авч болно. Интернэт холболттой л бол та аль ч улсын аль ч хотоос манай телевиз радиог үзэх боломжтой.

Би яаж төлбөрөө хийх вэ?

Mongoliptv.com саитаар та Visa болон Mastercard ашиглан төлбөрөө хийж болно. Мөн манай хаягаар check money order явуулж болно.

Яаж бүртгүүлж танай үйлчилгээг авах вэ?

Та www.mongoliptv.com саит дээр шууд бүртгүүлж болно.

Төлбөрийн үлдэгдэлээ яаж шалгах вэ?

Mongoliptv.com саитаар нэвтэрч ороод бүх хийгдсэн төлбөр, үлдэгдэл мөн үзсэн харсанаа хянаж болно.

Интернэтэд яг ямар хурдаар холбогдсон байх хэрэгтэй вэ?

Их өндөр шаардлагагүй, 1.5mbps байхад л болно.

Яагаад заавал интернэтээр орж ирж байгаа юм бэ? Интернэт ашиглаж байгаа юм чинь тэр Монгол телевиз компютерээр үзүүлдэг саитууд шиг нэг томруулж болохгүй жижигхэн юм дэлгэц дээр гараад бас байн байн гацаад байх уу?

Бид зөвхөн нэг хотод биш дэлхий даяар нэвтрүүлэг цацаж байгаа тул бүх улс хотууд руу кабель татна гэдэг боломжгүй зүйл. Харин гарах дүрсний чанарын хувьд гэвэл манайх телевизийн техникээр тоноглогдсон кабелийн телевиз, бусад саитууд шиг зүгээр нэг вэбсерверээс цацалт хийхгүй учир та Монголд жирийн зурагтаар телевиз үзэж байгаа мэт гарна

Компютер байх шаардлагатай юу?

Танд манай телевизийг үзэхэд компютер ерөөсөө хэрэггүй.

Би тэр хүлээн авагч хайрцагийг чинь шуудангаараа аваад өөрөө залгаж чадахгүй бол яах вэ?

Түүнийг залгахад танд ямар ч нарийн мэдэгдэхүүн шаардлагагүй. Хэрвээ та дүрс бичлэг тоглуулагчаа (dvd player/VCR) зурагт руугаа залгаж мэдэх бол түүнээс цааш мэдлэг танд хэрэггүй. Хэрвээ хэрэгтэй бол бид танд яаж холбохыг нэг бүрчлэн утсаар хэлж өгнө.

Олон сараар урьдчилж төлбөрөө хийвэл хөнгөлөлт эдлэх үү?

Хэрвээ жилээр төлбөрөө хийвэл сүүлчийн 2 сар үнэгүй. Харин 6 сараар төлвөл сүүлчийн 1 сар үнэгүй.

Монголын телевизүүдийг шууд дамжуулна гэхээр чинь Америкд байгаа хүмүүс шөнийн цагаар л зөвхөн үзнэ гэсэн үг үү?

Манай бүх сувгууд шууд цацагдахаас гадна Америкт байгаа хэрэглэгчдэд зориулснаар 14 цагийн ухралттай дахин дамжуулалт хийж байгаа. Үүнээс гадна өнөө үед Монголын телевизүүд өглөө 7 цагт эхэлж (Монголын цагаар) шөнөдөө 2 цагт дуусдаг болсон. Тийм учир дундаа тавхан цагийн энэ завсарлагаа нь Америкт өдрийн цагаар ихэнх хүн ажил сургуульдаа явсан хойно таарч байгаа учир шууд яваа нэвтрүүлэг ч Америк дахь хэрэглэгчдэд 24 цагийн турш тасралтгүй Монголын телевизээ үзэх боломж өгч байгаа юм.

Танай үйлчилгээг авахад гэрээ хийх үү, зээлийн чансаа (кредит түүх) шалгах уу? Хэрвээ үйлчилгээгээ цуцлая гэвэл хэдийд ч болох уу?

Бид сараар нь төлж байгаа хэрэглэгчидтэй ямар ч гэрээ хийхгүй мөн кредит түүх шалгахгүй. Тийм болохоор та хэдийд ч өөрийн бүртгэл рүүгээ ороод "Cancel Subscription" товчийг дарсанаар ямар ч торгуульгүйгээр үйлчилгээг зогсоож болно. Харин урьдчилан хийгдсэн ямар ч төлбөр буцаагдахгүй.

Ямар нэгэн шалтгааны улмаас танай телевиз манайд гарахгүй бол яах вэ?

Ховор боловч тийм тохиолдол гарахыг бид үгүйсгэхгүй. Биднээс шууд үйлчилгээг авсан бүх шинэ хэрэглэгчдэд 3 хоногийн туршилтын хугацаа өгнө. Та хэрвээ энэ хугацаанд бидэнд мэдэгдэж үйлчилгээгээ зогсоож байгаа тохиолдолд бид таны бүх мөнгийг эргүүлж олгоно. Харин та шуудангаар төхөөрөмжөө хүлээн авсан бол шуудангийн хөлс буцаагдахгүй ба та мөн эргүүлэн илгээх шуудангийн хөлсийг өөрөө төлөх болно.

Захиалга өгөхөөсөө өмнө танай телевизийн гаралт, чанар зэргийг очиж өөрийн нүдээр харах боломж бий юу?

Зөвхөн доорх хотуудад байгаа манай борлуулагч нар л үзүүлэн туслах боломжтой. Хэрвээ та өөр газар амьдардаг бол манайхаас 3 хоногийн турших нөхцөлтэйгөөр авч болно.
Лос Анжелес: 209 S.Westmoreland Ave, Los Angeles, CA 90020. 213-422-2116
Сөүл: Бат-отгон. mn_iptv@yahoo.com