Тусламж

Техникийн тусламж

STB гэж юу вэ?

STB нь дуу, дүрс болон мэдээллийг шууд таны ТВ-д хүргэх хэрэглэгчийн төхөөрөмж (CPE) юм. STB нь MPEG4 видео болон MP3 дууны файлуудыг сүлжээний нөхцөлөөс хамаарч хамгийн сайн чанараар хүргэдэг. STB нь дуу болон дүрсээс гадна мөн интернетээр үнэ хямд утасны дуудлах Voice-over-IP ашиглах боломжтой байдаг. STB-ийн нэмэлт үйлчилгээ нь дүрсээ харж хоорондоо ярих, чатлах, email, мэдээ, цаг агаарын мэдээ, хуваарь, бичлэг хийх, дуут шуудан болон бусад үйлчилгээнүүд орно.

STB хэрхэн ажиллах вэ?

Голдуу STB нь таны ТВ болон MyCast серверт холбогдон дуу болон дүрсийг шууд танд хүргэнэ. MyCast серверээс STB шахсан сигналийг сүлжээний кабелаар хүлээж авдаг. Шахсан сигнал нь STB-д таны сүлжээний кабелаар бусадаас илүү чанартай хүрдэг. Ирсэн сигналыг STB задлаж таны дэлгэцийн форматад тохируулан хувиргадаг. Та удирдлагаа ашиглан радио болон ТВ сувгуудаас сонголтоо хийх боломжтой.

STB нь таны ТВ, компьютер болон MyCast серверт хоёуланд нь холбогдох боломжтой. servers. Таны компьютер, STB нь MyCast серверээс ирсэн дуу, дүрсний файлуудыг ТВ-ийн дэлгэцэнд ахин үзүүлэх боломжтой. Дэлгэц дээрх мэдээллүүдийг удирдлагаараа удирдах боломжтой. .

STB-г хэрхэн гэрийн төхөөрөмжинд болон сүлжээнд холбох вэ?

Зураг мянга мянган үгийг агуулдаг гэж хэн нэг нь хэлж байсан уу? Доорх зурагт STB-г таны ТВ, PSTN шугам болон гэрийн сүлжээнд хэрхэн холбохыг үзүүлсэн.

 

Үйлчилгээг яаж захиалах вэ?

Манай http://www.mongoliptv.com/register.htm. веб хуудсанд орж захиална уу. Танаас бидэнд өгөх таны нэр, хаяг болон email хаягыг асуусан хүснэгт гарна. Танаас мөн таны MyCast бүртгэлрүү орох хэрэглэгчийн нэр болон нууц үгийг сонсохыг асууна. Эцэс нь та манай үйлчилгээний дүрэмийг зөвшөөрч байвал зөвшөөрч байна сонголтыг хийн �Мэдээлэл оруулах товчыг дарна.

Үйлчилгээг яаж идэвхжүүлэх вэ?

Таныг үйлчилгээнд бүртгүүлэхэд MyCast танд шинэ бртгэл үүсгэх боловч таныг идэвхжүүлэх хүртэл идэвхгүй хэвээр байна. Тиймээс та таны MyCast бүртгэлд хүчинтэй кредит картныхаа дугаарыг оруулна. Та өөрийн бүртгэлээр төлбөрийн баримт, PayPal, мөнгөн гуйвуулгын дансны үлдэгдэлээ шалгаж болно. Төлбөрийн талаар асуух зүйл байвал манай хэрэглэгчийн үйлчилгээний хэсгийн admin@mongoliptv.com. хаягаар холбоо барина уу.

STB-г хэрхэн тохируулах вэ?

Таны виднээс хүлээж авсан STB төхөөрөмжийг тохируулах хэдхэн энгийн аргатай. Эхлээд төхөөрөмжтэй хамт ирсэн зааврын дагуу ТВ болон Home Entertainment системдээ холбоно. Хоёдугаарт төхөөрөмжөө асаахаас өмнө таны STB төхөөрөмжийн MAC хэсэгт байрлах MAC хаягыг өөрийн MONGOLIPTV бүртгэлдээ оруулж �Update Device Info�товчыг дарна. (MyCast -> Account -> Provision Device). Энэ алхамыг хийсний дараа MONGOLIPTV-аас мэдээллийг илгээх боломжтой болно. MAC дугаар нь төхөөрөмжийн доод хэсэгт байрлаж байгаа. (тохируулга хийх заавар нь STB хайрцагт байгаа).

Медиаруу яаж орох вэ?

Та үйлчилгээний төлбөрөө төлж бүртгэлээ идэвхжүүлсний дараа бид таньруу ТВ дэлгэц болон Home Entertainment системдээ мэдээллийг хүлээж авах STB төхөөрөмжийг илгээнэ. MyCast-ийн өөр өөр медиаруу орохдоо төхөөрөмжөө тохируулсны дараа асааж цэсрүү удирдлагаа ашиглан орно уу.

Ямар төрлийн медиа байгаа вэ?

MyCast-д их хэмжээний видео, дуу, мөн мэдээллүүд байгаа. Манай төхөөрөмж нь IPTV, Video-on-Demand, болон Pay-per-View шиг хувиргасан өндөр чанартай MPEG4-г хүргэхэд зориулагдсан. Видеонаас гадна сүлжээний радио суваг болон компьютерт хадгалсан MP3 файлууд шиг AAC/MP3 шахсан дижитал дууг хүлээн авдаг. Эцэст нь MyCast STB нь VoIP телефон утасны G.711, G.726 болон G.729 кодуудыг хүлээж авдаг.

Үйлчилгээний хамрах хүрээ хэр вэ ?

Манай үйлчилгээний уламжлалт кабелийн компаниудаас ялгаа бидний үйлчилгээ зөвхөн нэг хэсэг газар биш дэлхий хаана ч байсан хэрэглэгчдэд хүрэх боломжтой. Ямарч хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө төлөөд интернетэд холбогдсон газараас газар зүйн байрлал харгалзахгүйгээр манай мэдээллийн сониохох боломжтой.

Үйлчилгээнд яаж орох вэ?

MyCast үйлчилгээнд орохын өмнө чухал гурван алхам байдаг. Эхлээд http://www.mongoliptv.com/register.htm -т бүртгүүнэ. Дараа нь бүртгэлийн төлбөрөө хийх хэрэгтэй. Бүртгүүлж төлбөрөө хийсний дараа бид STB төхөөрөмжийг илгээнэ. Үүнтэй төхөөрөмжийг тохируулах заавар хамт ирнэ. Тохируулга хийсний дараа та удирдлагаа ашиглан төхөөрөмжийн цэсрүү орж манай үйлчилгээрүү шууд орж болно.