Тайлбар
MyCast нь урьдчилсан төлбөрт сарын суурь хураамжтай үйлчилгээ юм. Сард $29.29 төлөөд дэлхийн хаана ч байсан та интернетээр манай телевиз, радио болон мэдээлэл агуулсан баялаг санд нэвтрэн орох боломжтой.
MyCast үйлчилгээнд бүртгүүлэхэд таны нэр, хаяг болон имэил хаяг хэрэгтэй. Мөн таньд MyCast бүртгэлд нэвтрэн орох хэрэглэгчийн нэр болон нууц үг сонгох шаардлага гарна. Үйлчилгээг идэвхжүүлхэд та хүчинтэй кредит картны дугаарыг оруулан төлбөрөө хийж манай хэрэглэгч болно. Та бүртгэлээрээ мөнгөний үлдэгдэл, төлбөрийн баримт, PayPal болон мөнгөн гуйвуулгаа шалгах боломжтой. Төлбөрийн талаар болон бусад зүйлсийн талаар асуух зүйл байвал admin@mongoliptv.com хаягаар имэил бичиж бидэнтэй холбогдоно уу.
Үйлчилгээнд бүртгүүлмэгц бид тань руу хүлээн авагч төхөөрөмжийг шуудангаар явуулна. Та тэр төхөөрөмжөө зурагт эсвэл гэрийн театр системдээ холбох бөгөөд ашиглах заавар нь төхөөрөмжийн хамт ирнэ.
Таны төлбөр сар болгоны эхээр гарах ба сар болгоны эцэст автоматаар сэргээгдэх болно. Та төлбөрөө зогсоохоор шийдвэл түүнийгээ өөрийн MyCast хуудасаар гүйцэтгэж болно. Харин тухайн сард урьдчилан төлсөн төлбөр буцаагдахгүй.
Та өөрийн бүртгэлээр нэгээс олон газарт зэрэг ашиглах боломжгүй ба энэ тохиолдолд таны бүртгэл автоматаар хаагдаж та манай хэрэглэгчийн товчоотой холбогдож байж дахин эрхээ нээлгэх болно. |